Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 3-р сарын 3.-р арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Аймгийн нутгаар агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Цахир, ӨндөрУлаан сумдын нутгаар 6,7-8,9 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 1,9-4,7 градус хүйтэн байв. Агаарт өдөртөө Өлзийт суманд 15,0 градус,Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Хашаат сумдын нутгаар 14,0 градус, Өгийнуур сумын нутгаар 13,0 градус, Хотонт, Цэцэрлэг сумдын нутгаар 12,0 градус, Төвшрүүлэх, Булган, Чулуут сумдын нутгаар 11,0 градус, бусад сумдын нутгаар 4,0 - 6,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Тариат, Хангай, Цахир, ӨндөрУлаан сумпын нутгаар 21,0-23,0 градус хүйтэн , бусад сумдын нутгаар 13,0 -18,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусыг давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай сумдын нутгаар -7,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 0,0-5,0 градус хүйтэн байлаа. Хөрсөнд өдөртөө Эрдэнэмандал, Тариат, Өлзийт сумын нутгаар 24,0 градус дулаан, Хашаат суманд 23,0 градус, Өгийнуур суманд 22,0 градус, Хотонт сумдын нутгаар 21,0 градус, Эрдэнэбулган, Батцэнгэл сумдын нутгаар 20,0 градус ,Хайрхан суманд 19,0 градус, Цэцэрлэг суманд 18,0 градус, бусад сумдын нутгаар 10,0 -15,0 градус хүйтэн байлаа. Хөрсөнд шөнөдөө ӨндөрУлаан , Тариат сумдад 24,0 градус, бусад сумдын нутгаар 12,0-19,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусыг давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт 2-5 удаа цас орж.0,2 – 13,9 мм тунадас оржээ.Хамгийн их тунадас Эрдэнэбулган суманд 13,9 мм, хамгийн бага тунадас Хангай суманд 0,2 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт салхины хамгийн их хурд секундэт 3-13 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган суманд секунтэд 13 м/с , Тариат, Чулуут сумдад секунтэд 12 м/с, Эрдэнэмандал, Жаргалант, Булган сумдад секунтэд 10 м/с бусад сумдын нутгаар 3-9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал, Тариат сумдад 2 өдөр, Чулуут, Эрдэнэбулган, Жаргалант , Булган сумдад 1 удаа ажиглагдсан байв.
Цасан бүрхүүл: 2017 оны 3 - р сарын 10-ны хээрийн цасны хэмжилтээр цасны дундаж өндөр Тариат сумын цасны өндөр 4 см нягт нь 0,18 г/см, Хангай суманд 3 см, Төвшрүүлэх сумын цасны дундаж өндөр 5 см, нягт нь 0,34 г/см3 ,Хотонт сумын цасны дундаж өндөр 1 см, 8 баллын цасан бүрхүүлтэй.бусад сумдын нутгаар 3-5 баллын цасан бүрхүүлтэй байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд бог төллөх, мал нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Тариат, Цахир, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хашаат сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа